Хорватын хөлбөмбөгчин Перишич 1/8 шигшээ тоглолтын өмнө коронавирусээр халдварлажээ.

Хорватын хөлбөмбөгчин Перишич 1/8 шигшээ тоглолтын өмнө коронавирусээр халдварлажээ.

Хорватын шигшээ багийн тоглогч Иван Перишич Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 1/8 шигшээ тоглолтын өмнө коронавирусээр халдварлажээ.

Энэ тухай Хорватын хөл бөмбөгийн холбооны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

Хорватын шигшээ багийн эмнэлгийн алба тоглогчийг тусгаарлаж, тархвар судлалын албанд даруй мэдэгджээ. Перишич 10 хоног тусгаарлагдах бөгөөд тоглолт, бэлтгэл, багийн уулзалтад оролцохгүй. Шигшээ багийн үлдсэн гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хорватын баг ням гарагт Европын аварга шалгаруулах тэмцээний 1/8 шигшээ тоглолтод испаничуудтай тоглоно. Тоглолт Данийн Копенгаген хотод болно.

Өмнөх тоглолтуудын үеэр Швед, Словак, Шотланд, Португалын шигшээ багт халдвар авсан тохиолдол бүртгэгджээ.

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 11-нд дуусах бөгөөд тэмцээний тоглолтуудыг Санкт-Петербург, Амстердам, Баку, Будапешт, Бухарест, Глазго, Копенгаген, Лондон, Мюнхен, Ром, Севиль зэрэг хотууд зохион байгуулж буй юм.

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны зургаадугаар сарын 12-ноос долоодугаар сарын 12-ны хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.