Майамид барилга нурсны улмаас амиа алдсан хүн 5 болж нэмэгджээ

Майамид барилга нурсны улмаас амиа алдсан хүн 5 болж нэмэгджээ

АНУ-ын Флорида муж улсын Майами хотод орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо тав болж нэмэгдлээ гэж Майами-Дейд тойргийн захирагч Даниэлл Лавин Кава мэдээлжээ.

“Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Амиа алдсан хүний тоо тав болж нэмэгдсэн. 156 хүний ​​хувь заяа одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Аврагчид нурангин дор амьд үлдэгсдийг олно гэж найдсаар байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, шинжээчид амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтоохын тулд байршил нь тодорхойгүй байгаа хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн өгсөн ДНХ-ийн дээжийг ашиглаж байгаа аж.

Пүрэв гарагт  Майамид хотод орон сууцны олон давхар барилга хэсэгчлэн нурсан билээ. Ослын газарт аврах ажиллагааны 80 гаруй багийг илгээсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.