Жо Байдены бодлого АНУ-ыг “сүйрэлд” хүргэнэ гэв.
Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны явуулж буй бодлого АНУ-ыг “сүйрэлд” хүргэнэ гэж Дональд Трамп Охайо муж улсын Велленгтон хотод "Америкийг аврая" уриан дор хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.
Тэрбээр бүгд найрамдахчууд "Сенат, Төлөөлөгчдийн танхимд, Америкт хяналтаа буцааж тогтооно гэж" амлаад "үүнд хүрэхийн тулд маш хэцүү тэмцэл хүлээж байгаа боловч "бидэнд радикал ардчилагчдыг ялахаас" өөр сонголт байхгүй гэж нэмж хэлсэн байна.
Байдены явуулж буй бодлогын үр дагаврын улмаас "Хятад, Орос, Иран манай улсыг басамжлаж байна" гэж Трамп онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр засгийн эрх барьж байсан жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нартай хэдийгээр эдгээр улсын эсрэг хориг арга хэмжээ авсан байсан боловч хувийн сайхан харилцаатай байсан гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр АНУ-ын одоогийн засаг захиргааг бизнес, арми, цагдаатай холбоотой бүтэлгүй бодлого явуулж, энэ нь тус улсад гэмт хэрэг өсөхөд хүргэж байна гэж буруутгасан байна. Трампын хэлснээр, Байдены бодлогын улмаас АНУ хууль бус цагаачдын урсгалд дарагджээ.
Трамп мөн Ардчилсан намыг өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантуулсан гэж дахин буруутгаж, "Ардчилсан намын гишүүдийн 30 хувь нь" үүнтэй санал нэг байгааг тэмдэглэсэн байна.
Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойш бямба гарагт Охайо муж улсын Веллингтон хотод анх удаа олон нийтийн өмнө үг хэлжээ. Тус муж улсын томоохон хот болох Кливлендээс 70 орчим км-ийн зайд болсон уг арга хэмжээнд оролцохоор хэдэн мянган хүн ирсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.