Лондоны жагсаалын үеэр 20 гаруй хүнийг баривчилжээ.
Лондонд авлигад идэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг томоохон жагсаал болжээ.
Энэ үеэр 23 хүнийг баривчилсан байна. Sky News-ийн мэдээлснээр байгаль хамгаалах Extinction Rebellion хөдөлгөөнийхөн Их Британийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редакцын бодлогыг эсэргүүцэж, Daily Mail болон General Trust медиа компанийн оффисын гадна долоон тонн орчим өтөг бууц буулгажээ.
Эсэргүүцлийн жагсаалын гол зорилго нь санхүүгийн ашиг хонжоо харж, үнэнийг ил гаргадаггүй хэвлэл мэдээллийн авлигын эсрэг олны анхаарлыг хандуулах аж.
Өмнө нь Лондонд Палестиныг дэмжсэн жагсаалд оролцогчдоос долоон хүнийг баривчилсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.