Нурангинд даруулсан 152 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна.
АНУ-ын Флорида муж улсын Майами хотын орон сууцны барилгын нурангинд даруулсан 152 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна.
Аврагчид ням гаргийн өглөөнөөс хойш амьд үлдсэн эсвэл амиа алдсан хүнийг олж чадаагүй тухай Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла-Ливайн Кава ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
"152 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна, шинэ мэдээлэл алга байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Ням гарагт аврах албаныхан нурангинд даруулсан гэж үзэж байгаа хүмүүсийн төрөл төрөгсдийг эмгэнэлт явдал болсон газар луу нэвтрүүлжээ. Харин сэтгүүлчдэд тэднийг дагалдан явахыг зөвшөөрөөгүй байна.
Барилгын нурангинд даруулсан хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд Мексикийн аврах баг нэгджээ.
"Мексикийн аврагчид бидэн дээр ирлээ. Израилын аврагчид мөн өчигдрөөс ажиллаж байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Эрэн хайх ажиллагааны дөрөв дэх өдөр дуусаж байгаа хэдий ч эрх баригчид амьд үлдэгсдийг олох найдвараа гээхгүй гэж Кава онцлон хэлжээ. Түүний хэлснээр, байршил нь тодорхойгүй байгаа бүх хүнийг олох хүртэл эрлийн ажил үргэлжилнэ.
Орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо ес болж нэмэгдсэн байна. Аврагчид бямба гаргаас ням гарагт шилжих дөрвөн хүний цогцос илрүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.