Хятад улс хумхаа өвчнөөс бүрэн ангижирчээ.
ДЭМБ Хятад улсад хумхаа өвчингүй орон гэсэн сертификат өгчээ.
БНХАУ 70 жилийн хичээл зүтгэлийн дараа хумхаа өвчнийг бүрэн ялсан байна. Энэ нь 1940-өөд онд жилд 30 сая хүн хумхаагаар өвчилдөг байсан Хятад улсын хувьд том ялалт юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Хятад улсад дээрх өвчнийг ялсанд баяр хүргэжээ.
Хумхаа өвчин нь цусны улаан эсэд халдварладаг Plasmodium гэх шимэгчээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Өвчилсөн хүнд халуурах, хөлрөх, бие жихүүцэх шинж тэмдэг илэрнэ.
Мөн халуун хумхаа нь шумуулаар дамжин халдварлаж болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.