Хятадын Коммунист намын 29 гишүүнийг "Долоодугаар сарын 1" одонгоор шагнажээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан Хятадын Коммунист намын 29 гишүүнийг "Долоодугаар сарын 1" одонгоор шагнажээ.
"Долоодугаар сарын 1" одон бол Хятадын намын дээд шагнал юм. "Эдгээр хүмүүс намын гишүүн бүр өөрийн үзэл санаа, итгэл үнэмшил, тэмцэл, хүсэл зоригтоо тууштай байх аваас үндэсний сэргэн мандалтын их үйлсэд асар их амжилтад хүрч чадна гэдгийг намдаа, ард түмэндээ нотлон харууллаа. Тэд бол ажилдаа үнэнчээр чимээгүй зүтгэдэг энгийн баатрууд юм. Тэдний үйлсийг судалж, давтаж болно" гэж БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэсэн байна.
Шагнал гардуулах ёслол Бээжин хот дахь Ардын чуулганы ордонд болсон байна. Уг арга хэмжээг долоодугаар сарын 1-нд тэмдэглэх Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.