Японы Фүжи ууланд аялах улирлыг сүүлийн хоёр жилд анх удаа нээв

Японы Фүжи ууланд аялах улирлыг сүүлийн хоёр жилд анх удаа нээв

Японы Яманаши мужийн эрх баригчид сүүлийн хоёр жилд анх удаа Фүжи ууланд авирах улирлыг албан ёсоор нээжээ.

NHK телевизийн мэдээлснээр, коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс мужийн эрх баригчид уул орчимд зочид буудал, отог ажиллуулдаг иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, аялагчдын хоорондын зайг сахиулах, биеийн халууныг тогтмол хэмжих, өрөө тасалгааг тогтмол агааржуулж байхыг зөвлөсөн байна. Түүнчлэн, жуулчдын биеийн байдлыг Фүжи уулын оройд хөтөлсөн жимийн эхэнд шалгах гэнэ.

Японы төв болон зүүн нутагт энэ долоо хоногт бороо орж байгаа тул анхны аялагчид Фүжи ууланд бороотойд гарах болжээ. Энэ удаагийн авиралтын улирал есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм. 2020 онд цар  тахлын улмаас Фүжи ууланд авирах зөвшөөрөл олгоогүй байна.

Алдарт Фүжи уул нь 3776  өндөр идэвхтэй галт уул юм. Хамгийн сүүлд Фүжи 1708 онд дэлбэрч байжээ. 2013 онд Фүжи уулыг ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын Коммунист нам 95 сая гишүүнтэй болжээ. 2021-06-30

Австралийн долоон хотод хөл хорио тогтоолоо 2021-06-30

Аялал жуулчлалын салбар 2023 оноос нааш бүрэн сэргэхгүй гэж таамаглаж байна. 2021-07-01

Ши Жиньпин: Хятадын арми дэлхийн хүчирхэг армиудын нэг болох ёстой 2021-07-01

Флоридад барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгджээ. 2021-07-01

Японы Фүжи ууланд аялах улирлыг сүүлийн хоёр жилд анх удаа нээв 2021-07-01

Украины Засгийн газрын гишүүд шигшээ багийнхаа өмсгөлөөр жигдэрчээ. 2021-07-01

Kоронавирусний вакцины хоёр тунг нэг вакцинаар хийлгэхийг зөвлөж байна. 2021-07-01

Ши Жиньпин: Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, хүчтэй хүсэл зориг болон ер бусын чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй. 2021-07-01

Жозе Моуриньо Шөвгийн дөрөвт шалгарах багуудыг таалаа 2021-07-02

Меркель Германы Канцлерын хувиар сүүлийн удаа Их Британид айлчилна. 2021-07-02