Испанид вакцин хийлгээгүй залуус халдвар авах нь ихэсжээ

Испанид вакцин хийлгээгүй залуус халдвар авах нь ихэсжээ

 Испанид вакцин хийлгээгүй залуусын дунд “COVID-19”-ийн шинэ тохиолдлын тоо эрс нэмэгджээ.

Испанийн хүн амын /47 сая/ гуравны нэг нь коронавирусний вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Шинэ тохиолдлуудын ихэнх нь вакцин хийлгэхээр ээлжээ хүлээж буй залуучуудын дунд бүртгэгдсэн байна.

Сүүлийн хоёр долоо хоногт Испанид 100 мянган хүн тутамд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 117.7 болсон байна. Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт 12-19 насны иргэдийн дунд 287.8-д хүрчээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.