Угандад 800 гаруй хүн хуурамч вакцин хийлгэжээ.

Угандад 800 гаруй хүн хуурамч вакцин хийлгэжээ.

Африкийн Уганда улсад 800 гаруй хүн коронавирусний эсрэг хуурамч вакцин хийлгэж, зарим нь цар тахлын хоёр дахь давлагааны үеэр эндсэн гэж орон нутгийн “Daily Monitor” хэвлэлд эх сурвалж дурдан мэдээлжээ.

Угандагийн Эрүүл мэндийн хяналтын газрын тэргүүн Валлен Намарагийн мэдэгдсэнээр, сэжигтнүүдийн дунд эмч байгаа бөгөөд тэднийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Тэд тавдугаар сарын 15-наас энэ сарын 17-ны хооронд хүмүүс болон компаниудын залилан, хуурамч вакцин хийж байжээ. Хууль хүчнийхэн мөнгөөр хуурамч вакцин хийж байсан хоёр сувилагчийг баривчилжээ.

Хуурамч вакцин хийлгэсэн хүмүүс айж, сандрах хэрэггүй гэж Валлен Намара онцолжээ. Учир нь вакцины оронд энгийн ус хийсэн байж болзошгүй гэж үзэж байна. Хуурамч вакцины хайрцаг сав болон шошго улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд импортын вакцинтай холбоогүй гэж тэрбээр тодруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.