“Bloomberg” агентлаг нь вакцинжуулалтаар тэргүүлж буй орнуудыг нэрлэжээ.
Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс болон Бахрейн улс хүн амаа коронавирусний вакцинд хамруулсан үзүүлэлтээр тэргүүлэгч гурван улс болжээ. Ийм тооцоог “Bloomberg” агентлаг албан ёсны мэдээ, мэдэгдэлд үндэслэн гаргасан байна.
Тус агентлагийн тооцоолсноор, ням гараг гэхэд АНЭУ-д 15.5 сая тун вакцин хийжээ. Энэ нь тус улсын нийт хүн амын 72.3 хувийг халдвараас хамгаалахад хангалттай хүрэлцэх тун аж. Тус улс 10 орчим сая хүн амтай байна.
Сейшелийн арлуудад 138 мянган тун вакцин хэрэглэсэн бөгөөд 100 мянга орчим хүн амынх нь 71.7 хувь нь хамрагджээ. 1.5 сая орчим хүн амтай Бахрейны Вант Улсад 2.07 сая тун вакцин хийсэн байна. Энэ нь хүн амын 69.7 хувийг хамгаалахад хангалттай хүрэлцэх аж.
Эдгээр тооцоо вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн хүн амынх нь тоотой таарахгүй байж магадгүйг тус агентлаг мэдэгджээ.
“Bloomberg” агентлагийн тооцоолсноор, нийт 180 улсад 3.19 тэрбум тун вакцин хийсэн бөгөөд дэлхийн нийт хүн амын 20.8 хувь нь вакцинд хамрагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.