Флоридад нурсан барилгын үлдсэн хэсгийг буулгахаар болжээ.
![Флоридад нурсан барилгын үлдсэн хэсгийг буулгахаар болжээ.](http://olnodo.com/media/post/2021-07/inp70bMeDe6F0R03B7jtHfdbuQxLFudRnbnVgAhC.png)
АНУ-ын Флорида муж улсын Сурфсайд хотод нурсан орон сууцны барилгын үлдсэн хэсгийг буулгахаар болжээ.
Майами-Дейд тойргийн захирагч Даниэлла-Ливайн Кавагийн мэдээлснээр, буулгах ажил ням гаргийн шөнө 22:00-03:00 цагийн хооронд явагдах бөгөөд тэсэлгээ хийж нураах аж. Энэ хугацаанд хотын иргэдийг гадагш гарахгүй байхыг зөвлөсөн байна.
Эрэн хайх-аврах ажиллагааг түр зогсоосон байгаа бөгөөд барилгын үлдсэн хэсгийг нураасны дараа шууд эхлүүлнэ гэж Кава мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.