Ким Жөн Ун аливаа өдөөн хатгалгыг тэсэн гарахад бэлтгэлтэй байхыг уриалжээ

Ким Жөн Ун аливаа өдөөн хатгалгыг тэсэн гарахад бэлтгэлтэй байхыг уриалжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг” тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхыг Зэвсэгт хүчинд үүрэг болголоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ.

“Командлагчид, офицерууд дайснуудын аливаа цэргийн өдөөн хатгалгыг тэсэн гарахад бүрэн бэлтгэлтэй байхын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй” гэж Ким Жөн Ун Пёньян хотноо энэ сарын 24-27-нд болсон цэргийн өндөр албан тушаалтнуудын хурлыг даргалан явуулах үеэрээ мэдэгджээ. 

Мөн Ким Жөн Ун нийт ажлаа нягтлан дүгнэх, алдаа дутагдлыг илрүүлэх, сайн туршлага солилцох зэрэгтээ урьд урьдныхаасаа хоёр дахин илүү хүчин чармайлт гаргахыг Солонгосын Ардын армийн /САА/ бүх командлагч, комиссарт уриаллаа гэж “KCNA” мэдээлсэн байна.

Дөрвөн өдрийн хурлын үеэр, БНАСАУ-ын удирдагч түрэмгийлэлд чиглэсэн дайны сургуулилалтаа эрчимжүүлж байна хэмээн “дайсагнагч хүчнүүдийг” буруутгаад, ард иргэд, өмч хөрөнгөө хамгаалахын төлөө амь насаа зориулахыг БНАСАУ-ын цэргийн алба хаагчдад уриалжээ.

Энэхүү хуралд САА-ийн бүх албаны цэргийн командлагчид, комиссарууд, САА-ийн Улс төрийн ерөнхий товчоо, САА-ийн Ерөнхий штаб, Үндэсний батлах хамгаалах яамны албан тушаалтнууд оролцсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,896-аар нэмэгдэв 2021-07-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,674-өөр нэмэгдэв. 2021-07-29

“Samsung”-ийн Вьетнам дахь үйлдвэрлэл халдварын улмаас түр саатжээ 2021-07-29

БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа. 2021-07-29

БНСУ “мРНХ” вакцин гарган авахад 6.4 сая ам.доллар зориулна 2021-07-31

Ким Жөн Ун аливаа өдөөн хатгалгыг тэсэн гарахад бэлтгэлтэй байхыг уриалжээ 2021-07-31

БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө 2021-08-03

БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн 2021-08-03

БНАСАУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ 2021-08-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1704 хүн илэрчээ... 2021-08-06

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана. 2021-08-06