БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө

БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө

БНСУ, АНУ-ын хамтарсан жил тутмын зуны цэргийн сургуулилалт Солонгос хоорондын цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон ням гарагт анхааруулжээ.

БНАСАУ БНСУ-тай холбоо тогтоох харилцаа холбооны шугамаа удаан хугацааны дараа сэргээсэн нь талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах найдлага төрүүлснээс хэдхэн хоногийн дараа Ким Ё Жон Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан ийнхүү мэдэгджээ.

“Өнөөгийн энэ чухал цаг үед цэргийн сургуулилалт хийвэл Солонгос хоорондын харилцааг урагшлуулж, итгэлцлийг сэргээхийг зорьж буй БНАСАУ, БНСУ-ын удирдагчдын хүсэл зоригийг ноцтой сүйтгэсэн таагүй үйлдэл болох нь гарцаагүй юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн, “Манай Засгийн газар, Зэвсэгт хүчин БНСУ-ыг дайсагнасан дайны сургуулилалтаа дахин явуулах уу, зоримог шийдвэр гаргах уу гэдгийг нягт ажиглах болно. Найдвар, цөхрөлийн алийг нь сонгох нь биднээс хамаарахгүй” гэж нэмж хэлжээ.

БНСУ, АНУ-ын жил бүрийн зун хийдэг ээлжит цэргийн сургуулилалт наймдугаар сард болох төлөвтэй байгаа ч Сөүлийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, холбоотнууд сургуулиа хэзээ, хэрхэн явуулах талаар зөвлөлдөж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1,674-өөр нэмэгдэв. 2021-07-29

“Samsung”-ийн Вьетнам дахь үйлдвэрлэл халдварын улмаас түр саатжээ 2021-07-29

БНСУ-ын тамирчинг жагтгар, зураасан нүдтэй гэж шүүмжилснийхээ төлөө халагдлаа. 2021-07-29

БНСУ “мРНХ” вакцин гарган авахад 6.4 сая ам.доллар зориулна 2021-07-31

Ким Жөн Ун аливаа өдөөн хатгалгыг тэсэн гарахад бэлтгэлтэй байхыг уриалжээ 2021-07-31

БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө 2021-08-03

БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн 2021-08-03

БНАСАУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ 2021-08-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1704 хүн илэрчээ... 2021-08-06

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана. 2021-08-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1823-аар илэрсэн 2021-08-07