БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана.

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана.

БНСУ-д “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахад хүндрэл учраад байгаатай холбоотойгоор зай барих хатуу журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдэгджээ.

Ингэснээр оройн 18 цагаас хойш хоёроос олон хүн цуглахыг хориглох, зоогийн газруудын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг Сөүл хот, Гёнги муж болон Инчеон боомт хотод наймдугаар сарын 22 хүртэл мөрдөх шаардлагатай болж байна.

“Ард иргэдийн тэвчээр хатуужил, хамтын ажиллагааны хүчээр цар тахлын “түймрийг” унтраасан боловч халдварын тархалтын дөл ассаар байна” гэж Ким Бу Кюм цар тахлын асуудлаарх өргөтгөсөн хурлын үеэр хэлжээ. Нийт 52 сая хүн амтай БНСУ-д сүүлийн сарын турш өдөрт дөрвөн оронтой халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Сөүлийн бүсэд мөрдөж буй “COVID-19”-тэй тэмцэх дөрвөн шатлалт журмын хамгийн хатуу арга хэмжээнүүдийг энэ долоо хоногийг дуустал тогтоогоод байсан юм. Харин улсын бусад бүсүүдэд гуравдугаар түвшний журам хэрэгжиж байгаа ажээ.

Ерөнхий сайдын хэлснээр, зай барих журмын улмаас жижиг бизнесүүд удаан хугацаагаар хохирол амсаад буй энэ үед нийслэлийн бүсэд дөрөвдүгээр түвшний журмыг, бусад бүсэд гуравдугаар түвшний журмыг сунгах шийдвэрийг гаргах нь Засгийн газрын хувьд амаргүй байжээ.

Гэвч өнөөгийн нөхцөлд коронавирусний тархалтыг хяналтад авч, урьдчилан сэргийлэх асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй байгааг тэрбээр дурдаад, энэ бол ард иргэдийн амьжиргааг сайжруулах хамгийн зөв арга зам юм хэмээн мэдэгдсэн байна.

Үүнээс гадна наймдугаар сарын 15-нд болох Эрх чөлөөний өдрөөс үүдэн халдварын тархалт дахин нэмэгдэж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсний зэрэгцээ сурагчдын зуны амралт дуусах дөхөж буй энэ үед тэдний аюулгүй сурах нөхцөлийг хангах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Жөн Ун аливаа өдөөн хатгалгыг тэсэн гарахад бэлтгэлтэй байхыг уриалжээ 2021-07-31

БНСУ, АНУ-ын цэргийн сургуулилалт Солонгос хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө 2021-08-03

БНСУ-д “Дельта плюс” хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдсэн 2021-08-03

БНАСАУ-тай яриа хэлэлцээ үргэлжлүүлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар хэлэлцжээ 2021-08-06

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1704 хүн илэрчээ... 2021-08-06

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгана. 2021-08-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 1823-аар илэрсэн 2021-08-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1492 хүн илэрчээ... 2021-08-09

БНСУ цэргийн сургуулилалтаа төлөвлөсний дагуу явуулахаар шийдвэрлэжээ. 2021-08-09

БНАСАУ-ын удирдагч байгалийн гамшгийн уршгийг арилгахад төрийн дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгожээ. 2021-08-09

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 1540 хүн илэрчээ... 2021-08-10