Серби улсад коронавирусний эсрэг вакцины 3 дахь тунгийн тарилга эхэлжээ

Серби улсад коронавирусний эсрэг вакцины 3 дахь тунгийн тарилга эхэлжээ

Серби улсад өдөрт бүртгэгдэж буй шинэ коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн үед нэмэгдэх болжээ. Зарим өдөр 1000 гаруй хүнээс халдвар илэрч байгааг тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлж байна. Ийнхүү "Ковид-19"-ийн халдвар дахин хүрээгээ тэлж байгаа учраас Сербийн эрх баригчид шаардлага хангаж буй иргэдийг вакцины 3 дахь тунгийн тарилгад хамруулж эхлэх шийдвэрийг гаргаад байна.

Одоогоос багадаа 6 сарын өмнө коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүст гурав дахь тунг тарьж байгаа юм. Харин бүрэн вакцинжуулалт хамрагдсанаас хойш 6 сар болоогүй байгаад иргэд дархлааг идэвхжүүлэх нэмэлт тарилгад хамрагдах боломжгүй.

Даваа гарагаас эхлэн гурав дахь тунгийн тарилгад урьсан мессеж иргэдийн утсанд очих юм байна. Гэхдээ юун түрүүнд "Ковид-19"-ийн эсрэг дархлаа султай байгаа, мөн ахмад настнууд, эрүүл мэндийн ажилчид болон ажлын шаардлагаар ойр ойрхон аялал хийдэг хүмүүсийг вакцины нэмэлт тарилгад хамруулах юм.

"Белград фэйр" дархлаажуулалтын төвийн захирал Зоран Бекич "Цар тахлын нөхцөл байдал дахин хүндэрч эхэлж байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 129 хүнээс коронавирусний халдвар илэрч байсан. Халдварын энэ тоон үзүүлэлт өссөөр, одоо өдөрт 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Зарим өдөр 1300 гаруй хүнээс халдвар илрэх үе ч байна. Энэ нь ерөнхийдөө вакцинжуулалтын идэвхийг сулруулсны сөрөг үр дагавар. Бид тайвширч, цар тахал эцэс боллоо гэж бодсон. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй" гэж ярьжээ.

Балканы хойгт орших 7 сая хүнтэй Серби улс нийт ард иргэдийнхээ 50 гаруй хувийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулаад байгаа юм. Тус улсын иргэдийн олонх нь Хятадын "Синофарм" компанийн вакциныг хийлгэсэн бол АНУ-ын "Пфайзер", Оросын "Спутник Ви" вакциныг ч мөн тарилгад ашиглажээ.

Тус улс өнгөрсөн саруудад халдварын эсрэг арга хэмжээг сулруулсан юм. Серби улсад "Ковид-19"-өөр өвчилсөн хүний нийт тоо 700 мянгыг давсан бол эндэгдэл 7000-д хүрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

В.Путин, Э.Макрон нар Афганистаны асуудлаар үйл ажиллагаагаа уялдуулахаар тохиролцжээ 2021-08-20

АНУ-ын сенатор АНУ Тайваньд 30 мянган цэрэг байрлуулсан тухай мэдээлжээ 2021-08-20

Талибууд АНУ, НАТО-той хамтран ажиллаж байсан хүмүүсийг хайж эхэлжээ 2021-08-20

“G7” Афганистанаас гадаадын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг нотолжээ 2021-08-20

Сан-Паулу хотын насанд хүрсэн бүх хүн вакцины эхний тунг хийлгээд байна 2021-08-20

Серби улсад коронавирусний эсрэг вакцины 3 дахь тунгийн тарилга эхэлжээ 2021-08-20

ЕК Украин, Турк, Умард Македонын ковидын гэрчилгээг хүлээн зөвшөөрчээ 2021-08-20

“Toyota Motor” компани Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. 2021-08-20

Дэниел Крейг Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин 2021-08-20

“Tesla” хүнтэй төстэй роботынхоо загварыг ирэх онд танилцуулна 2021-08-20

Канарын арлуудын ойролцоо олон цагаач иргэн амиа алджээ 2021-08-20