ЕК Украин, Турк, Умард Македонын ковидын гэрчилгээг хүлээн зөвшөөрчээ

ЕК Украин, Турк, Умард Македонын ковидын гэрчилгээг хүлээн зөвшөөрчээ

. Европын Комисс (ЕК) Украин, Турк, Умард Македонын ковидын гэрчилгээг Европын Холбооны (ЕХ) орнуудад ашиглахыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргалаа гэж тус комиссын пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Европын Комисс Умард Македон, Турк, Украины ковидын гэрчилгээтэй холбоотой гурван шийдвэрийг баталлаа. Энэ нь эдгээр улс ЕХ-ны системд нэгдэж, ковидын гэрчилгээг нь маргаашнаас эхлэн ЕХ-ны дижитал гэрчилгээтэй ижил нөхцөлөөр  хүлээн авна гэсэн үг юм” гэж ЕК-ын мэдэгдэлд дурдсан байна.

ЕХ -ны дүрмийн дагуу эдгээр баримт бичиг нь хүчинтэй визээр ЕХ-ны хилээр нэвтрэх боломжийг олгох юм. Ковидын гэрчилгээг авахын тулд ЕХ-нд хэрэглэхийг зөвшөөрсөн вакины хоёр тунд хамрагдсан байх, “COVID-19”-ийн халдвар аваад эдгэснийг нотлох баримттай, эсвэл зорчихоосоо 72 цагийн өмнө PCR-ын шинжилгээ өгөх ёстой байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын сенатор АНУ Тайваньд 30 мянган цэрэг байрлуулсан тухай мэдээлжээ 2021-08-20

Талибууд АНУ, НАТО-той хамтран ажиллаж байсан хүмүүсийг хайж эхэлжээ 2021-08-20

“G7” Афганистанаас гадаадын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг нотолжээ 2021-08-20

Сан-Паулу хотын насанд хүрсэн бүх хүн вакцины эхний тунг хийлгээд байна 2021-08-20

Серби улсад коронавирусний эсрэг вакцины 3 дахь тунгийн тарилга эхэлжээ 2021-08-20

ЕК Украин, Турк, Умард Македонын ковидын гэрчилгээг хүлээн зөвшөөрчээ 2021-08-20

“Toyota Motor” компани Япон дахь 14 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо. 2021-08-20

Дэниел Крейг Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчин 2021-08-20

“Tesla” хүнтэй төстэй роботынхоо загварыг ирэх онд танилцуулна 2021-08-20

Канарын арлуудын ойролцоо олон цагаач иргэн амиа алджээ 2021-08-20

Туркт коронавирусний цар тахалтай холбогдуулан шинээр хязгаарлалтууд тогтоов 2021-08-20