Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг хэрэглэж эхэлнэ

Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг хэрэглэж эхэлнэ

Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг энэ сарын эцсээс шөнийн клуб гэх мэт үйлчилгээний газруудад хэрэглэж эхэлнэ гэдгийг Их Британийн Вакцины асуудал хариуцсан сайд Надхим Захави батлан мэдэгджээ.  

Түүний үзэж буйгаар, есдүгээр сарын эцэс гэхэд 18-аас дээш насны иргэдийн дийлэнхэд хоёр тун вакциныг санал болгох тул вакцины паспортыг хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой үе ажээ.

Гэвч үйлчилгээний зарим газар, парламентын гишүүдийн хувьд вакцин хийлгэсэн баталгаагаа үзүүлэхийг хүсэх шийдвэрийг шүүмжилж байна. Харин Н.Захавигийн ярьснаар, ингэснээр эдийн засгийг үргэлжлүүлэн сэргээх боломж бүрдэнэ.

“Аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх хамгийн сайн арга бол тэдэнтэй хамтран ажиллах юм” гэж Вакцины асуудал хариуцсан сайд “BBC” телевизэд мэдээлжээ.

Мөн Засгийн газар “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг хамгийн эрсдэлтэй бүлгийн хүмүүс, 50-иас дээш насны иргэдэд энэ сараас санал болгож эхлэхээр төлөвлөж буй талаар хэлсэн байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Apple” компани “Hyundai”, “Kia” компаниудтай цахилгаан автомашин үйлдвэрлэх гэрээ байгуулахад ойрхон байна 2021-09-03

АНУ-ын нефтийн нөөц буурсан тухай мэдээлэл гарсны дараа нефтийн үнэ өсөв 2021-09-03

БНХАУ-д цахим жолооны үнэмлэх албан ёсоор олгож эхэлсэн 2021-09-03

Токио хотноо зохион байгуулсан Паралимпын наадам өндөрлөлөө 2021-09-06

Биткойны талаар хэн юу өгүүлэв 2021-09-06

Англид “COVID-19”-ийн вакцины паспортыг хэрэглэж эхэлнэ 2021-09-07

"Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт Хятадын Хэнань мужид эхэллээ. 2021-09-07

Японд “COVID-19” онцгой байдлыг дэглэмийг үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна 2021-09-07

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна 2021-09-07

АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдвар тоо 40 сая давсан 2021-09-07

Япон нийт хүн амын 60 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдсан 2021-09-08