Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд түвшний цахим уулзалт хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд түвшний цахим уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй энэ сарын 10-нд дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн 4 жилд хийж буй анхны уулзалт юм.

Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд эдүгээ БНСУ нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон болж, хоёр улсын харилцаа 2011 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд эрчимтэй хөгжиж байна. Энэ удаагийн цахим уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар тохиролцоно.

Цахим уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлно. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “Мю”-гээр халдварласан гурван тохиолдол бүртгэгдсэн 2021-09-04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-09-06

БНСУ-н Сөүл хотод зай барих дөрөвдүгээр түвшний хязгаарлалтуудын мөрдөх хугацааг сунгалаа 2021-09-06

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг өсжээ 2021-09-06

БНСУ-д халдварын 1375, нас баралтын 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн 2021-09-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд түвшний цахим уулзалт хийнэ 2021-09-07

БНАСАУ байгуулагдсаны ойгоо тохиолдуулан цэргийн парад зохион байгуулж магадгүй 2021-09-07

БНСУ-ын “Hyundai Motor” компани бүх загварын авто машиндаа устөрөгчийн хөдөлгүүр суурилуулна 2021-09-08

Хойд Солонгос “Crash Landing on You”-г үзсэн найман сурагчид ял оноожээ 2021-09-08

БНСУ-д Румын улсаас “COVID-19”-ийн вакциныг илгээжээ 2021-09-08

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согийг Монгол Улсад айлчлахыг урив 2021-09-08