БНСУ-д тухайн орчиндоо зохицсон өнгөөр хувирдаг робот хамелеон бүтээжээ.

БНСУ-д тухайн орчиндоо зохицсон өнгөөр хувирдаг робот хамелеон бүтээжээ.

Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэд хүрээлэн буй орчиндоо зохицон өнгөө хувиргадаг материал бүтээжээ.

Бодитоор үзүүлэх зорилгоор эрдэмтэд робот хамелеон бүтээж, хуванцраар хийсэн их биеийг нь өнгөлөн далдлах материалаараа бүржээ. Хиймэл арьс нь шингэн болор давхаргаас бүрдэх бөгөөд температураас хамаарч өнгөө өөрчилдөг гэнэ. Түүнчлэн мөнгөн нано утсаар хийсэн, халаах элемент бүхий хэд хэдэн давхаргатай ажээ. Материалын зузаан нь хүний ​​үснээс нимгэн аж.

Робот хөдлөх үед тусгай мэдрэгчүүд хүрээлэн буй орчинд дүн шинжилгээ хийх бөгөөд мэдрэгчүүдээс хүлээн авсан мэдээллийг микропроцессор руу дамжуулсны дараа нано утасны сүлжээ шингэн талстыг халааж, тухайн орчиндоо зохицсон өнгөөр хувирдаг байна. 

Сүүлийн үед орчиндоо зохицон өнгөлөн далдлах технологийг сонирхох хандлага нэмэгдэж байгаа тул энэхүү материал нь цэргийн салбарт болон ан хийх хувцас үйлдвэрлэхэд хэрэг болно гэж судлаачид хэлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг өнгөрсөн долоо хоногт нэмэгдэв 2021-09-13

Солонгосын хөвгүүдийн MEGAMAX хамтлаг уран бүтээлээ эхлэв 2021-09-13

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1,433 тохиолдол илэрсэн 2021-09-13

БНСУ-ын ГХЯ хилийн чанадад зорчихоос татгалзах зөвлөмжийг сунгажээ 2021-09-13

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн энэ долоо хоногт Катар, Оманд айлчилна 2021-09-13

БНСУ-д тухайн орчиндоо зохицсон өнгөөр хувирдаг робот хамелеон бүтээжээ. 2021-09-13

БНСУ, Австрали “нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн суухыг БНАСАУ-д уриалжээ. 2021-09-14

БНСУ-ын монополийн эсрэг зохицуулагч байгууллага “Google” компанийг 207.4 тэрбум воноор торгожээ. 2021-09-14

БНСУ-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилна 2021-09-14

БНСУ-ын “BTS” хамтлаг “Coldplay” рок хамтлагтай хамтран шинэ дуу бүтээсэн 2021-09-14

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин: 2050 он гэхэд хуванцар хог хаягдлаа 100 хувиар бууруулна 2021-09-15