БНСУ, Австрали “нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн суухыг БНАСАУ-д уриалжээ.

БНСУ, Австрали “нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн суухыг БНАСАУ-д уриалжээ.

БНСУ, Австрали Солонгосын хойгт энх тайвныг цогцлооход дипломат ажиллагаа, яриа хэлэлцээ өрнүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, “ямар нэгэн нөхцөл болзол тавихгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн суухыг БНАСАУ-д уриалжээ.

Хоёр орон даваа гарагт Сөүл хотноо болсон Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын “2+2” хэлбэрийн уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ энэхүү уриалгыг гаргажээ. "2+2" уулзалтыг хоёр жил тутам зохион байгуулдаг.

БНАСАУ амралтын өдрүүдэд алсын тусгалтай шинэ далавчит пуужин туршиж, плутон боловсруулах цөмийн реактороо дахин идэвхжүүлсэн байж магадгүй байдал ажиглагдаад байгаа энэ үед хоёр талын хэлэлцээ болж буй юм.

“Дөрвөн сайд БНАСАУ-тай дипломат шугамаар харилцаа холбоогоо үргэлжлүүлэхийг зорьж буй АНУ, БНСУ-ын үүрэг амлалтыг сайшаагаад, нөхцөл болзолгүйгээр үр өгөөжтэй хэлэлцээ хийхийг БНАСАУ-д уриаллаа” гэж өнөөдөр гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

Мөн сайд нар Солонгосын хойгт энх тайван байдлыг цогцлоож, цөмийн зэвсгээс ангижруулахад яриа хэлэлцээ, дипломат ажиллагаа нь өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, энэ чиглэлд үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлсээр байгаагаа дахин нотлов.

БНАСАУ-ын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тухайд, талууд Пёньяныг ийм туршилт хийхийг хориглосон НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг “үнэнчээр биелүүлэх” нь ихээхэн ач холбогдолтой болохыг мөн дахин нотолсон байна.

БНСУ, Австралийн хамтын ажиллагааны тухайд, хоёр тал цар тахалтай тэмцэх, цар тахлын дараах эринд эдийн засгийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, худалдааг эрчимжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан салбаруудад түншлэлээ бэхжүүлэхээр тохиролцжээ.

Мөн хоёр орон цахим аюулгүй байдал, сансрын технологийн тухай бодлого боловсруулах хэлэлцээг шинээр бий болгож, орон тус бүрийн дэвшүүлээд буй хүлэмийн хий, нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтдоо хүрэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Үүнээс гадна талууд Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнууд тэргүүтэй бүс нутагт “COVID-19”-ийн вакцины хүртээмж, нийлүүлэлтийг сайжруулахын төлөө хамтран ажиллахын ач холбогдлыг онцлоод, дэлхийн вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх үүрэг амлалт өгсөн гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгосын хөвгүүдийн MEGAMAX хамтлаг уран бүтээлээ эхлэв 2021-09-13

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1,433 тохиолдол илэрсэн 2021-09-13

БНСУ-ын ГХЯ хилийн чанадад зорчихоос татгалзах зөвлөмжийг сунгажээ 2021-09-13

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн энэ долоо хоногт Катар, Оманд айлчилна 2021-09-13

БНСУ-д тухайн орчиндоо зохицсон өнгөөр хувирдаг робот хамелеон бүтээжээ. 2021-09-13

БНСУ, Австрали “нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн суухыг БНАСАУ-д уриалжээ. 2021-09-14

БНСУ-ын монополийн эсрэг зохицуулагч байгууллага “Google” компанийг 207.4 тэрбум воноор торгожээ. 2021-09-14

БНСУ-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилна 2021-09-14

БНСУ-ын “BTS” хамтлаг “Coldplay” рок хамтлагтай хамтран шинэ дуу бүтээсэн 2021-09-14

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин: 2050 он гэхэд хуванцар хог хаягдлаа 100 хувиар бууруулна 2021-09-15

БНСУ-ын Ерөнхийлөгч BTS хамтлагийн гишүүдэд элчин төлөөлөгчийн дипломат папспорт гардуулан өглөө 2021-09-15