БНСУ-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилна

БНСУ-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр өдрийн айлчлал хийхээр БНСУ-ын нийслэл Сөүл хотод өнөөдөр хүрэлцэн очно.

БНСУ-ын ГХЯ-наас мэдээлснээр, Ван И тус улсын Гадаад хэргийн сайд Чон Ый Ёнтой есдүгээр сарын 15-ны лхагва гарагт буюу маргааш хэлэлцээ хийнэ.

Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар амралтын өдрүүдэд явуулсан БНАСАУ-ын пуужингийн туршилт, Ёнбён хот дахь тус улсын цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээсэнтэй болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хэлэлцээг Пёньянтай үргэлжлүүлэх талаар хүчин чармайлт гаргах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Айлчлалын үеэр Ван И мөн АНУ-тай санал зөрөлдөөнтэй байгаа, бүс нутгийн гол асуудлуудын талаар Хятадын байр суурийг илэрхийлнэ. Тодруулбал, эдгээр нь Тайванийн хоолой, Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгис, мөн Шинжаан мужийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд юм.  

Ван И, Чон Ый Ён нар түүнчлэн хоёр орны олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хэлэлцэж, ирэх онд тэмдэглэх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой холбогдуулан соёлын солилцоог эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна.

БНСУ, БНХАУ -ын Гадаад хэргийн сайд нарын өмнөх уулзалт таван сарын өмнө БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт орших Сямэнь хотод болсон юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ГХЯ хилийн чанадад зорчихоос татгалзах зөвлөмжийг сунгажээ 2021-09-13

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Жон Мүн энэ долоо хоногт Катар, Оманд айлчилна 2021-09-13

БНСУ-д тухайн орчиндоо зохицсон өнгөөр хувирдаг робот хамелеон бүтээжээ. 2021-09-13

БНСУ, Австрали “нөхцөл болзолгүйгээр” хэлэлцээний ширээнд эргэн суухыг БНАСАУ-д уриалжээ. 2021-09-14

БНСУ-ын монополийн эсрэг зохицуулагч байгууллага “Google” компанийг 207.4 тэрбум воноор торгожээ. 2021-09-14

БНСУ-д БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилна 2021-09-14

БНСУ-ын “BTS” хамтлаг “Coldplay” рок хамтлагтай хамтран шинэ дуу бүтээсэн 2021-09-14

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин: 2050 он гэхэд хуванцар хог хаягдлаа 100 хувиар бууруулна 2021-09-15

БНСУ-ын Ерөнхийлөгч BTS хамтлагийн гишүүдэд элчин төлөөлөгчийн дипломат папспорт гардуулан өглөө 2021-09-15

БНАСАУ-ын цэргийнхэн галт тэрэгнээс пуужин харвах туршилт хийлээ 2021-09-16

БНСУ, БНХАУ хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов. 2021-09-16