Их Британид коронавирусний вакцинжуулах кампанит ажлыг эхлүүлсэн
Коронавирусний вакцины бүүстэр тунг хийх буюу дахин вакцинжуулах кампанит ажлыг Их Британид пүрэв гарагт эхлүүлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавад твиттер хуудсандаа мэдэгджээ.
“Өнөөдрөөс эхлэн вакцины нэмэлт тунг хийж эхэлсэн нь үнэхээр сайхан байна. Энэхүү гайхалтай ажлыг хийж байгаад Английн Үндэсний эрүүл мэндийн албанд баярлалаа” гэж тэрбээр бичсэн байна.
Дахин вакцинжуулалтын гол зорилго нь намар, өвлийн улиралд өвчлөлийг нэмэгдүүлэхгүй байх бөгөөд эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнууд, 50 -аас дээш насны бүх хүн, эрүүл мэндийн шалтгаанаар вирусний халдварт өртөж болзошгүй залуус, дархлаа суларсан хүмүүстэй хамт байдаг хүмүүсийг хамруулах юм.
Их Британийн Эрүүл мэндийн яамны тооцоолсноор, дахин вакцинжуулалтын хөтөлбөрт тус улсын хүн амын тал орчим хувь буюу 33-35 сая хүн хамрагдана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.