А.Амбасэлмаа: Бид вакцинжуулалтыг нийт хүн амын 65 хувьд нь хийсэн байна.
![А.Амбасэлмаа: Бид вакцинжуулалтыг нийт хүн амын 65 хувьд нь хийсэн байна.](http://olnodo.com/media/post/2021-09/m7cNhaiUUmPjGr8VoXWYMUlL5tnZEfe5roPp3AqM.png)
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр доктор А.Амбасэлмаа "Бид вакцинжуулалтыг нийт хүн амын 65 хувьд нь хийсэн байна. Халдварын мутаци, хувилбарын эсрэг 70 орчим хувь нь тодорхой хэмжээний хамгаалалттай болж байна гэсэн үг. Үүндээ бид итгэх хэрэгтэй шүү. Халдвартай тэмцэх гол дөрвөн элемент бол хариу арга хэмжээг шуурай зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг боломж, чадлынхаа хэрээр хийж байна. Нөгөө талаараа эрсдэлд суурилсан хандлага шаардлагатай. Хэн өртөөд байна, хэнийг хамгаалах вэ, хэн эндэх вэ гэдгийг судалж, хамгаалах хэрэгтэй. Цар тахлын заналхийллээс гарахад иргэн бүрийн оролцоо маш чухал байдаг. Аж ахуйн нэгж байгууллага гэр бүлийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй. Иргэд өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй, аль болох өвдөхгүй байх хэрэгтэй. Вакциндаа хамрагдах хэрэгтэй. Халдвар авсан тохиолдолд маш түргэн эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Нэгдэж нийлж байж л халдварын ард гарна" гэж ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.