Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна
![Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна](http://olnodo.com/media/post/2021-09/6plILafKiwEEj1UvVkph6ubf07KR2kexxx9KPGcd.png)
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж давлаа.
Улмаар таван даваатай болж башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Вакатакакагетэй барилдана. Харин түүнд өвдөг шороодсон Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй дөрвөн даваа нэг унаатай болсон.
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр секиваки Мэйсэйтэй барилдаж давлаа. Улмаар хоёр даваа, гурван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч комүсүби Такаяасү байх болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.