“Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ.

“Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар 30 дахь удаагаа зохион байгуулж буй номын баяр “Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ.

Тус номын баярт дунджаар 100  гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. 

Номын баярын дэмжигч байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "Хатун" төв ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг оролцож англи, орос, хятад, япон хэлээр гардаг сониноо уншигч олонд танилцуулж байна.

Одоогоос 100 жилийн өмнө буюу 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгож байна.

  Номын баяраар бүх ном 5-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломж ийнхүү бүрдэж буй юм.  

Гурван өдөр үргэлжлэх номын баярт халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, оролцогч бүр вакциндаа хамрагдаж, бага насны хүүхдээ дагуулахгүй хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид нь урьж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Караоке, баарны үйл ажиллагааг 22 цагаас хойш хязгаарлах санал гаргаж УОК-т хүргүүлжээ. 2021-09-17

Д.Баярболд: Аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ хангаж ажиллах шаардлагатай 2021-09-17

А.Амбасэлмаа: Бид вакцинжуулалтыг нийт хүн амын 65 хувьд нь хийсэн байна. 2021-09-17

Шинжилгээгээр коронавируст халдварын 2796 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.17/ 2021-09-17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 2021-09-17

“Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ. 2021-09-17

Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах болжээ 2021-09-17

Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна 2021-09-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийв 2021-09-17

Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд! 2021-09-17

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2021-09-17