Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах болжээ

Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах болжээ

Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах болжээ.

Хамгийн сүүлд, 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимэг олгуулах, түүнд олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг.

Тодруулбал, Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзсэн юм.

Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Баярболд: Аж ахуйн нэгжүүд гэрээний үүргээ хангаж ажиллах шаардлагатай 2021-09-17

А.Амбасэлмаа: Бид вакцинжуулалтыг нийт хүн амын 65 хувьд нь хийсэн байна. 2021-09-17

Шинжилгээгээр коронавируст халдварын 2796 тохиолдол шинээр бүртгэгдлээ. /2021.09.17/ 2021-09-17

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 2021-09-17

“Өдөр бүр уншъя” уриан дор төв талбайд өнөөдөр эхэллээ. 2021-09-17

Монгол Улсын Eрөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах болжээ 2021-09-17

Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна 2021-09-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийв 2021-09-17

Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд! 2021-09-17

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2021-09-17

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх DIGITAL NATION 2021 үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. 2021-09-17