Баянхошуу, Өнөр хорооллын болон Нарны замыг өргөтгөнө

Баянхошуу, Өнөр хорооллын болон Нарны замыг өргөтгөнө

Нийслэлийн Баянхошуу орчмын 5.6 км, Өнөр хорооллын 2.3 км, Нарны замын 9.8 км нийт 17.7 км замыг сэргээн засварлахаар төлөвлөөд байна.

Замыг өргөтгөхийн дээр авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн зам гаргах төслийг хэрэгжүүлж, тээврийн ухаалаг систем нэвтрүүлнэ. Мөн шинэ хэвтээ тэнхлэгийн авто замыг бий болгохоор Нарны замын баруун өргөтгөл 6.9 км, Нарны замын зүүн өргөтгөл дөрвөн км, шинэ босоо тэнхлэгийн  коридор 6.7 км, нийт 17.6 км авто замын өргөтгөлийг хийх аж.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр “Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл”-ийг  Дэлхийн банк дэмжихээ илэрхийлээд байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэ төслийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн НИТХ-д танилцуулж, дэмжлэг хүслээ.

Түүнчлэн, тээврийн ухаалаг систем буюу замын гэрлэн дохионы удирдлага, ашиглалтын компьютержсон систем, түүний тоног төхөөрөмжийг багтаасан замын хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн системийг шинэчлэх, авто зогсоолын удирдлагын ухаалаг системийг бий болгоно. Энэ төслийн ТЭЗҮ, судалгааг 2022 онд хийж, 2023 оноос хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэхийг НИТХ дэмжихээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.