Замын хөдөлгөөнд цахим жолооны үнэмлэхээр оролцох боломжтой

Замын хөдөлгөөнд цахим жолооны үнэмлэхээр оролцох боломжтой

Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна. Тухайлбал, жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

E-Mongolia шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.

“E-Mongolia” системд нэвтрэх заавар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянхошуу, Өнөр хорооллын болон Нарны замыг өргөтгөнө 2021-10-01

Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа 2021-10-01

Ханын материалд “Ногоон орон сууц” төсөл хэрэгжүүлнэ 2021-10-01

УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалал 2021-10-01

Агаараар тээвэрлэсэн ачаа 62.2 хувь нэмэгдсэн байна. 2021-10-01

Замын хөдөлгөөнд цахим жолооны үнэмлэхээр оролцох боломжтой 2021-10-01

2021 оны 11 дүгээр сарын олон улсын нислэгийн хуваарь батлагдлаа 2021-10-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 2519 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-10-01

О.Батбаяр: Вакцины гурав дахь тун бол "ДЕЛЬТА" давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга 2021-10-01

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 2021-10-01

Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзлаа 2021-10-01