“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн цахим уулзалт боллоо

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн цахим уулзалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна.

Азийн хөгжлийн банкны холбогдох төлөөллөөс бүрдсэн баг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ны хооронд цахимаар ажиллаж Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм. Тус багийнхантай төслийн хэрэгжилтийн талаар анхны уулзалтыг 09 дүгээр сарын 30-нд зохион байгуулав.

Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжид дэмжлэг үзүүлэх болон нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх гэсэн 2 үндсэн зорилттой. Энэ хүрээнд халамжийн зорилтот бүлгийг тодорхойлох ажлыг илүү нарийвчлан сайжруулах, халамжийн чиглэлийн цахимжилтад дэмжлэг үзүүлэх болон төгсөлтийн туршилтын төслийг сонгогдсон дүүргүүдэд хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн хөгжлийн банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Азийн хөгжлийн банкны Зүүн азийн хотжилт болон нийгмийн хэргийн хэлтсийн дарга Асиф Чирна болон Зүүн Азийн Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Карин Шелцих зэрэг албаны төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр сайд А.Ариунзаяа хэлсэн үгэндээ төгсөлтийн аргачлалыг ашиглан хөдөлмөр эрхлэх насны халамж хүртэгчдийг хөдөлмөрт шилжүүлэх зэрэг төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, үйл ажиллагаатай нягт уялдаж байгааг дурьдаж, төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамаяандран хэлсэн үгэндээ Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирснийг дурьдан, ялангуяа цар тахлын үед нийгмийн хамгааллын арга хэмжээгээр дамжуулан хариу үзүүлэх арга хэмжээг дэмжин ажиллаж байгааг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд хоёр тал төслийн зорилтуудыг биелүүлж, төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа харилцан илэрхийлэв гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2021 оны 11 дүгээр сарын олон улсын нислэгийн хуваарь батлагдлаа 2021-10-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 2519 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-10-01

О.Батбаяр: Вакцины гурав дахь тун бол "ДЕЛЬТА" давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга 2021-10-01

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 2021-10-01

Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзлаа 2021-10-01

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн цахим уулзалт боллоо 2021-10-01

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "ОРОЛЦОО" төслийн залуус нэгдлээ 2021-10-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын орнуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа. 2021-10-01

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамныхан нэгдлээ 2021-10-01

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна. 2021-10-02

ДОРНЫН ЗУРХАЙ: Найр хурим хийх, бэр гуйхад сайн 2021-10-02