О.Батбаяр: Вакцины гурав дахь тун бол "ДЕЛЬТА" давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга

О.Батбаяр: Вакцины гурав дахь тун бол "ДЕЛЬТА" давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга

Дельта хувилбарын өндөр тархалттай орнуудад вакцины үр нөлөө буурч байгаа тул дархлаа сэргээх гурав дахь тунг хүн амын 30 хувийг хамруулж байж тохиолдлын тоог 2 дахин, хүнд өвчтөний тоог 3 дахин бууруулах тооцоо гарсан гэдгийг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр онцлов.

Өнөөдрийн байдлаар, нийт хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.5 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Үүнийг задалбал  6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянга, 16-17 насны 75 мянган хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Нэмэлт гуравдугаар тунд 306 710 хүн хамрагдсан нь нийт хүн амын 9 хувь юм.

Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдээс 14 хоногийн дараа 99.9 хувь нь халдвар аваагүй байна. Өөрөөр хэлбэл 0.1 хувь нь халдварласан ч хөнгөн өвджээ.

Тэрбээр, “Вакцины гурав дахь тун бол дельта давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга гэдэг нь нотлогдож байна. Дельта хувилбартай тэмцэх гол аргыг дэлхийн бусад улс оронд вакцины гурав дахь тун ба амны хаалтны шинэ дүрэм  гэж тодорхойлж байгаа. Вакцины дархлаа сэргээх нэмэлт тун хийж байгаа нь хөл хорио тогтоохгүйн тулд  цэцэрлэг сургуулийг нээлттэй, эдийн засгийг хэвийн байлгахын тулд авч буй арга хэмжээ юм” гэв.

Тиймээс 18-аас дээш насны иргэдийг вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдан амны хаалтаа гэрээсээ өөр газар авахгүй, хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалал 2021-10-01

Агаараар тээвэрлэсэн ачаа 62.2 хувь нэмэгдсэн байна. 2021-10-01

Замын хөдөлгөөнд цахим жолооны үнэмлэхээр оролцох боломжтой 2021-10-01

2021 оны 11 дүгээр сарын олон улсын нислэгийн хуваарь батлагдлаа 2021-10-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 2519 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-10-01

О.Батбаяр: Вакцины гурав дахь тун бол "ДЕЛЬТА" давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга 2021-10-01

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 2021-10-01

Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзлаа 2021-10-01

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн цахим уулзалт боллоо 2021-10-01

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "ОРОЛЦОО" төслийн залуус нэгдлээ 2021-10-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын орнуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа. 2021-10-01