Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзлаа

Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Жигжээгийн Сэрээжавыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай цаашид хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд А.Ариунзаяа Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын Ажлын хэсгийн даргаар томилогдсон. Үүнтэй холбоотойгоор комиссын хурлын протоколын хэрэгжилтийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар мөн санал солилцлоо.

Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Замын хөдөлгөөнд цахим жолооны үнэмлэхээр оролцох боломжтой 2021-10-01

2021 оны 11 дүгээр сарын олон улсын нислэгийн хуваарь батлагдлаа 2021-10-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 2519 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2021-10-01

О.Батбаяр: Вакцины гурав дахь тун бол "ДЕЛЬТА" давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга 2021-10-01

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 2021-10-01

Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзлаа 2021-10-01

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн цахим уулзалт боллоо 2021-10-01

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "ОРОЛЦОО" төслийн залуус нэгдлээ 2021-10-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын орнуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа. 2021-10-01

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамныхан нэгдлээ 2021-10-01

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна. 2021-10-02