Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын орнуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын орнуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын орнуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа.

Тодруулбал, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, ажлын амжилт хүсэв.

Тэрбээр үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, гадаад бодлогыг нэг цонхоор харж хэрэгжүүлэхийг Элчин сайд нарт захилаа. Мөн эх орноо сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцааг эдийн засагжуулахад идэвхтэй ажиллахыг сануулав. Түүнчлэн тухайн орондоо оршин суугаа монгол иргэддээ боломжит бүх хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үр хүүхдүүдэд нь монгол хэлээ сургах, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал байгааг онцоллоо.

Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Батбаяр: Вакцины гурав дахь тун бол "ДЕЛЬТА" давалгаанаас хамгаалах нэг үндсэн арга 2021-10-01

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 2021-10-01

Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй Ж.Сэрээжавыг хүлээн авч уулзлаа 2021-10-01

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн цахим уулзалт боллоо 2021-10-01

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "ОРОЛЦОО" төслийн залуус нэгдлээ 2021-10-01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын орнуудад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа. 2021-10-01

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зам, тээврийн хөгжлийн яамныхан нэгдлээ 2021-10-01

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна. 2021-10-02

ДОРНЫН ЗУРХАЙ: Найр хурим хийх, бэр гуйхад сайн 2021-10-02

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 2021-10-02

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд 2021-10-02