Японд ням гарагт “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй
Японд ням гарагт “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй нь өнгөрсөн оны наймдугаар сарын 2-ноос хойших анхны тохиолдол боллоо.
"Улсын хэмжээнд ням гарагт халдварын 162 тохиолдол шинээр илэрсэн бол биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо 100 байгаа нь өмнөх өдрийнхөөс өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм” гэж Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ.
Японд “COVID-19” халдварын улмаас нас барсан анхны тохиолдол 2020 оны хоёрдугаар сард бүртгэгдсэнээс хойш ийм тохиолдлын нийт тоо энэ оны дөрөвдүгээр сард 10 мянгад хүрсэн юм.
Тийнхүү тавдугаар сарын дунд үе гэхэд өдөрт халдвараар нас барсан тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлт болох 200 давж байсан ч сүүлийн үед нэг оронтой тоонд хүрч буураад байна.
Засгийн газрын мэдээллээр, Японы хүн амын 73 орчим хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.