ОХУ-д “Ковид-19” цар тахлаас сэргийлэх хязгаарлалтыг сунгаж байна

ОХУ-д “Ковид-19” цар тахлаас сэргийлэх хязгаарлалтыг сунгаж байна

ОХУ-ын хэд хэдэн мужид "Ковид 19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтыг дахин нэг долоо хоногоор сунгаж байна.

Тухайлбал, үйлчилгээ, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимаар, хүргэлтээр явуулах, үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхгүй байх журмыг сунгаж байгаа юм байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орон даяар 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ныг дуустал ажлын бус долоо хоног зарлаж, бизнес үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох тушаал гаргасан.

Энэ шийдвэрийн хүрээнд засгийн газар нь ард иргэдээ онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. Гэвч бямба гарагт гэхэд ОХУ даяар коронавирусний халдварт 41 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ.

Цар тахлын халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаагаас Оросын эрүүл мэндийн тогтолцоо хямарч байгаа юм байна. тус улсын эмнэлгүүдийн 90 хувь нь дүүргэлттэй, зарим мужид эмнэлгийн ор дүүрсэн нэмж өвчтөн хүлээн авах боломжгүй болжээ. Ресторан зоогийн газруудыг дахин нэг долоо хоног заалаар үйлчлэхгүй, үйлчилгээг зөвхөн хүргэлтээр хийхийг зөвшөөрч байна.

Орон нутгийн засаг захиргаанууд нь иргэдээ театр урлагийн газруудаар үйлчлүүлэхдээ заавал вакцины батламжаа үзүүлж үйлчлүүлэхийг шаардаж байна.

ОХУ-д коронавирусний эсрэг вакцинжуулалт дөнгөж 30 хувьтай байна. Энэ үзүүлэлтийг эрчимтэй нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, засгийн газар нь иргэдээ вакцинд хамрагдахыг уриалсаар байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.