“Омикрон” хувилбар 25 улс орон, бүс нутагт илрээд байна
Дэлхийн улс орнууд “омикрон” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааж, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байгаагийн сацуу нутаг дэвсгэртээ хэчнээн тохиолдол бүртгэгдсэнийг илрүүлэхээр яаравчлан ажиллаж байна.
Энэ сарын эхээр Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний шинэ хувилбар нь халдварлах чадвар өндөр байж болзошгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 25 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байгааг “CNN” телевизийн тоон мэдээлэл харуулж байна.
Тодруулбал:
- Австралид 7
- Австрид 1
- АНУ-д 1
- Бельгид 2
- БНСУ-д 5
- Ботсванад 19
- Бразилд 2
- Германд 9
- Данид 4
- Израилд 4
- Испанид 2
- Италид 9
- Их Британид 22
- Канадад 6
- Нигерид 3
- Нидерландад 16
- Норвегт 2
- Өмнөд Африкт 77
- Португалд 13
- Францад 1
- Саудын Арабад 1
- Хонконгт 4
- Чехэд 1
- Шведэд 3
- Японд 2 тохиолдол тус тус илрээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.