Индонезид галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүн 14-т хүрэв
Индонезийн Зүүн Ява мужид оршдог Семеру галт уул бямба гарагт дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 14-т хүрч, 56 хүн гэмтэж бэртэж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, гэмтэж бэртсэн 35 хүний биеийн байдал хүнд байгаа ба амиа алдсан таван хүнийг хэн болохыг нь хараахан тогтоогоогүй байна. Мөн нийт 1300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд есөн хүн сураггүй байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун байшин нурж, 33 сургууль сүйдсэн талаар холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Мөн галт уулын лааваас ч аюултай байж болзошгүй үнс, чулуу, галт уулын хий холилдсон пирокластик урсгал үүсэх эрсдэлтэй тул Семеру уул аюултай хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
“Пилокластикийн урсгал үүсэх эрсдэл өндөр хэвээр байгаа тул хүн бүрд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Энэ үзэгдэл ямар ч анхааруулгагүйгээр тохиох аюултай” гэж Семеру галт уулын ажиглалтын багийн дарга Лисванто “CNN” телевизэд мэдээлжээ. Түүний хэлснээр, ийм үзэгдэл хэзээ болохыг урьдчилан таамаглах шинж, арга барил байдаггүй тул маш аюултай байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.