Австралид Африкийн нэг ч улсад зорчоогүй хүнээс коронавирусний “омикрон” хувилбар илэрчээ.

Австралид Африкийн нэг ч улсад зорчоогүй хүнээс коронавирусний “омикрон” хувилбар илэрчээ.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид Африкийн нэг ч улсад зорчоогүй хүнээс коронавирусний “омикрон” хувилбар илэрчээ.

Тус мужид энэ хувилбарын халдварын нийт тохиолдлын тоо долоод хүрч, дахин хоёр хүний ДНХ-ийн шинжилгээний хариуг хүлээж байна гэж бүс нутгийн эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээллээ.

Эмч нарын мэдээлснээр, халдвар илэрсэн хүн 11 дүгээр сарын 23-нд Доха хотоос гэр бүлийн хоёр гишүүний ​​хамт Австралид ирсэн байна. Тэд бүгд вакцинд бүрэн хамрагдсан байсан боловч нислэгийн дараах шинжилгээгээр “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогджээ. “Эдгээр аялагчид Африкт очоогүй бөгөөд нислэгийн үеэр халдвар тархсан байж магадгүй. Энэ нь вирус тархах эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж болзошгүй гэж бид санаа зовж байна" гэж Шинэ Өмнөд Уэльсийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Эрх баригчид Доха-Сидней чиглэлийн QR908 нислэгийн бүх зорчигчийг яаралтай шинжилгээ өгч, Эрүүл мэндийн яамнаас холбогдох хүртэл өөрийгөө тусгаарлахыг хүсжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Австралид “омикрон” хувилбараар халдварласан найман тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын долоо нь засаг захиргааны төв нь Сидней хот болох Шинэ Өмнөд Уэльс мужид, нөгөө нь Хойд нутаг дэвсгэрт илэрсэн байна. Сүүлийнхээс бусад бүх тохиолдлыг Өмнөд Африк, Намиби улсаас Австралид ирсэн иргэдээс илрүүлжээ. Халдвар авсан бүх хүнийг тус улсад ирсэн цагаас нь эхлэн тусгаарласан бөгөөд халдварын шинж тэмдэг маш хөнгөн эсвэл шинж тэмдэггүй байгааг эмч нар мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар 25.6 сая хүн амтай Австралид коронавирусний халдварын 211 657 тохиолдол бүртгэгдэж, 195 243 хүн эдгэрсэн байна. 2 012 өвчтөн халдварын улмаас нас баржээ.

Тус улс вакцинжуулалтын үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт орж байгаа бөгөөд вакцинд хамруулах иргэд, оршин суугчдын 87.4 хувь нь хоёр тун, 92.6 хувь нь эхний тунг тариулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нидерландад “омикрон”-оор халдварласан тохиолдол эрт бүртгэгдсэнийг тогтоожээ 2021-12-01

Японд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарьж эхэллээ. 2021-12-01

Хятадын шоронгоос оргосон Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ 2021-12-02

АНУ-д коронавирусийн Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрлээ 2021-12-02

“Омикрон” хувилбар 25 улс орон, бүс нутагт илрээд байна 2021-12-02

Австралид Африкийн нэг ч улсад зорчоогүй хүнээс коронавирусний “омикрон” хувилбар илэрчээ. 2021-12-02

АНУ хилийн чанадаас ирэх иргэдэд тавих шаардлагаа чангатгана 2021-12-03

Их Британид “омикрон” хувилбарын тохиолдлын тоо өдөрт 50 хувиар өсжээ 2021-12-06

Индонезид галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүн 14-т хүрэв 2021-12-06

Тайландад коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдэв. 2021-12-06

Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноолоо. 2021-12-06