Солонгос охидод зодуулсан Монгол охины асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа тайлбар өглөө.

Солонгос охидод зодуулсан Монгол охины асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул  Ц.Өнөрзаяа тайлбар өглөө.

БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар өчигдөр /2021.12.01/ 20:00 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (Манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр Гадаад харилцааны яамнаас түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогджээ. 

Улмаар Гадаад харилцааны яамнаас олон нийтэд дараах тайлбарыг өгч байна.

Уг тайлбарт "БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав.

Үүнд, энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм" гэжээ. 

БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа дараах тайлбарыг өглөө. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д "Омикрон" хувилбар албан ёсоор бүртгэгдлээ. 2021-12-01

БНСУ-д “Омикрон" вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ. 2021-12-02

БНСУ-д монгол охин бусдын хүчирхийлэлд өртсөн байна. 2021-12-02

Инчеон хотод амьдардаг гэрлэсэн хос “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-02

БНАСАУ энэ сард болох бүгд хурлаар ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ 2021-12-02

Солонгос охидод зодуулсан Монгол охины асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа тайлбар өглөө. 2021-12-02

Н.Анхбаяр: Хүчирхийлэлд өртсөн охины хэргийн явцын талаар шуурхай мэдээлэхийг Солонгосын тал илэрхийлсэн 2021-12-02

БНСУ-д гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-07

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 7000 давлаа 2021-12-08

БНСУ-д “COVID-19” халдварын 7022 тохиолдол шинээр илэрсэн. 2021-12-10

БНСУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй 2021-12-13