Н.Анхбаяр: Хүчирхийлэлд өртсөн охины хэргийн явцын талаар шуурхай мэдээлэхийг Солонгосын тал илэрхийлсэн

Н.Анхбаяр: Хүчирхийлэлд өртсөн охины хэргийн явцын талаар шуурхай мэдээлэхийг Солонгосын тал илэрхийлсэн

Монгол охиныг үе тэнгийнх нь солонгос хүүхдүүд зургаан цагийн турш хүчирхийлсэн гэх хэргийн мөрөөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх, Консулын албаныханыг дуудаж уулзан, тодорхой шаардлага тавьсан тухай мэдээлэл өгөв. 

Тэрбээр, "Өчигдөр оройноос БНСУ-ын хэвлэлээр дээрх мэдээлэл гарснаар тухайн охин болон гэр бүлийнх нь аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Тиймээс нэгдүгээрт, Солонгост байгаа тухайн охин, түүний гэр бүлийнх нь аюулгүй байдлыг хангахад анхаарахыг хүслээ. Хоёрдугаарт, долоодугаар сарын 3-нд болсон уг хэргийг манай Консулын газар, ГХЯ хэвлэлийн мэдээ гарсны дараа л мэдэж байна. Хэдийгээр, Венийн конвенцын дагуу мэдээлэх үүрэггүй ч, цаашдаа ийм хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гарвал яаралтай харилцан мэдээлэл солилцох талаар анхаарахыг хүссэн. Гуравдугаарт, хэргийг долоодугаар сарын 4-нд бүртгэсэн бөгөөд хэрэг үйлдсэн гэх дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг хаагдсан. Харин хоёр хүүхдийнх нь хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс хэргийг өөрийн улсын хууль, тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй, хөндлөнгийн оролцоогүй, шуурхай шийдвэрлэж, гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлагыг тооцох асуудалд анхаарахыг хүссэн. Мөн энэ хэрэг эрүүгийн хэрэг учраас өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг өмгөөлж байсан өмгөөлөгчийг Солонгосын талаас гаргаж өгөх зэрэг тодорхой хүсэлтийг тавьсан. 

Солонгосын тал хэргийн талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байна. Сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, дээрх асуудлыг эрх бүхий байгууллагад нь уламжилж, хэргийн явцын талаар тухай бүрт нь хариу өгөхөө тэмдэглэсэн" хэмээлээ. 

Ташрамд дурдахад, энэ сарын 1-ний 20.00 цагаас БНСУ-ын MBC агентлагийн телевизийн сувгаар Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) үе тэнгийн нь хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай мэдээлэл гарсан юм. Долоодугаар сарын 3-нд гарсан тус хэргийг цагдаагийн байгууллага 4-нд бүртгэж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар сэжигтэн дөрвөн хүүхдийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй тул 10 дугаар сарын 1-нд хэргийг нь хаасан. Харин хоёр хүүхдийг нь хэрэгт холбогдуулж прокурорт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд охиныг зодсон хоёр охин нь хэрэг хүлээх насанд хүрээгүй шалтгаанаар ял шийтгэл аваагүй. Харин хэрэг хүлээх насанд хүрсэн хоёр хүүхдийг улсын тусгаарлалтад тодорхой хугацаанд байлгахаар болсон байна. Харин охины ар гэрийнхэн давж заалдах шүүхэд хандахаа мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “Омикрон" вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ. 2021-12-02

БНСУ-д монгол охин бусдын хүчирхийлэлд өртсөн байна. 2021-12-02

Инчеон хотод амьдардаг гэрлэсэн хос “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-02

БНАСАУ энэ сард болох бүгд хурлаар ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ 2021-12-02

Солонгос охидод зодуулсан Монгол охины асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа тайлбар өглөө. 2021-12-02

Н.Анхбаяр: Хүчирхийлэлд өртсөн охины хэргийн явцын талаар шуурхай мэдээлэхийг Солонгосын тал илэрхийлсэн 2021-12-02

БНСУ-д гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-07

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 7000 давлаа 2021-12-08

БНСУ-д “COVID-19” халдварын 7022 тохиолдол шинээр илэрсэн. 2021-12-10

БНСУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй 2021-12-13

БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 воны торгууль ноогдуулна. 2021-12-13