БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 7000 давлаа

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 7000 давлаа

БНСУ-д өдөрт шинээр илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо анх удаа 7000 давлаа гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөө өглөө болсон Засгийн газрын “COVID-19”-тэй тэмцэх уулзалтын үеэр мэдэгджээ.

Нийт шинэ тохиолдлын 80 хувь нь бүртгэгдэж байгаа нийслэл хотын бүсэд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран эмнэлгийн орны тоог үргэлжлүүлэн нэмэгдүүлж байгаа ч халдварын тохиолдлын өсөлтийг гүйцэхэд хүндрэлтэй хэвээр байгааг тэрбээр онцолсон байна. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын дундаж үзүүлэлт 5000 орчим байсан юм.

Цаашид Засгийн газар эмнэлгийн хариу арга хэмжээний чадавхийг тогтвортой байлгахын тулд гэрийн эмчилгээний системийг сайжруулах бөгөөд үүнд ажиллах хүчийг нэмэгдүүлэх, өвчтөнд тавих анхаарал халамжийг сайжруулах багтана гэж Ким Бу Кюм мэдэгджээ. Мөн 2022 оны эхэн үеэс “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмийг гэртээ эмчлүүлж буй өвчтөнүүдэд олгож эхэлнэ гэв.

Үүнээс гадна гэртээ эмчлүүлэх өвчтөний гэр бүлийн гишүүд, хамт амьдардаг хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 10 хоног байсныг долоо хоног болгон бууруулж, өрхийн гишүүдийн тоог харгалзан нэмэлт буцалтгүй тусламж олгохоор болжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд бусад хувилбараас илүү халдварлах чадвартай байх төлөвтэй байгаа “омикрон” хувилбарыг хяналтад авахын тулд өргөн хүрээг хамарсан тандалт судалгаа хийж, иргэдийг шуурхай шинжилгээнд хамруулахыг уриалсан байна. БНСУ-д мягмар гаргийн байдлаар шинэ хувилбараар халдварласан 36 тохиолдол илэрчээ.

Тэрбээр мөн өндөр настай хүмүүст нэмэлт тунд хамрагдахыг, залуучуудад вакциндаа бүрэн хамрагдахыг уриалсан байна. Түүний хэлснээр, 60-аас дээш насны иргэд нийт тохиолдлын 35 хувийг, биеийн байдал хүнд өвчтөнүүдийн 84 хувийг эзэлж байна. Цаашид оюутан, сурагчдын вакцинд хамрагдсан түвшнийг нэмэгдүүлэхийн тулд сургууль дээр нь дархлаажуулалтын аян өрнүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Засгийн газар халдварын тархалтыг бууруулахын тулд зай барих хатуу журмыг хэвийн амьдралдаа эргэн орох зорилго бүхий “COVID-19”-тэй дасан зохицож амьдрах стратегитайгаа уялдуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм. Үүний дагуу даваа гаргаас ирэх нэгдүгээр сарын 2 хүртэл Сөүл хотын бүсэд нэг дор зургаан хүн, бусад бүсэд найман хүн цуглахыг зөвшөөрөхөөр болжээ. Мөн саун, паб, бялдаржуулах төв зэрэг халдвар тархах эрсдэл өндөр хэмээн үзэж буй үйлчилгээний газруудаар үйлчлүүлэгчдийн хувьд вакцины паспортоо үзүүлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Инчеон хотод амьдардаг гэрлэсэн хос “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-02

БНАСАУ энэ сард болох бүгд хурлаар ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ 2021-12-02

Солонгос охидод зодуулсан Монгол охины асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа тайлбар өглөө. 2021-12-02

Н.Анхбаяр: Хүчирхийлэлд өртсөн охины хэргийн явцын талаар шуурхай мэдээлэхийг Солонгосын тал илэрхийлсэн 2021-12-02

БНСУ-д гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан 2021-12-07

БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 7000 давлаа 2021-12-08

БНСУ-д “COVID-19” халдварын 7022 тохиолдол шинээр илэрсэн. 2021-12-10

БНСУ Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх асуудлыг хэлэлцээгүй 2021-12-13

БНСУ-д хорио цээрийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүмүүсийг 100 000 воны торгууль ноогдуулна. 2021-12-13

Сөүл, Пёньян, Вашингтон, Бээжин Солонгосын дайн дууссаныг зарлахад бэлэн байна 2021-12-14

БНАСАУ-ыг Ким Ир Сений дүү таалал төгсжээ 2021-12-16