Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боксчид Ташкентыг зорив
Боксын 22 хүртэлх насны /U22/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр Ташкент хотыг зорилоо.
Тус тэмцээн Узбекистаны нийслэлд 2022 оны нэгдүгээр сарын 20-30-нд зохион байгуулах бөгөөд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх ахлагчтай шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат болон эмч Ч.Насанбат эрэгтэй 8, эмэгтэй 7 тамирчин багтжээ.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Өнөболд, 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд ,57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан 52 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д М.Цэцэгдарь нарын залуу боксчид багтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.