Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон

Хөдөлмөрийн баатар, паралимпын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монголын пауэрлифтинг нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Classic” хэвтээ шахалтын дөрөв дэх удаагийн УАШТ-ээс алтан медаль, цом хүртлээ.

Энэхүү хэрэглэлгүй тэмцээнд эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд 247.5 кг шахаж улсын Classic шахалтын рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр 93 кг-ын жинд 227.5 кг өргөж, 105 кг жинд 255 кг өргөж /бүх жингийн рекорд/ дээд амжилтын эзэн болсон юм. Мөн 120 кг жинд 247.5 кг өргөж Монгол Улсын болон тив, дэлхий, олимпын рекордыг эзэмшиж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.