Өрнийн зурхай 2022.01.19.
Хонь
Хов жив бол танд таатай зүйл юм. Хүн чанаргүй долигоногч нар таны тухай ярихаас өөр юуг ч сонирхохгүй байна гэдэг нь та урагшилж байгаагийн шинж. Танд өнөөдөр тэднээс хэдэн өдрөөр, хэдэн жилээр түрүүлэх боломж байна.
Үхэр
Хэн нэгнийг сонирхож байгаагаа таатай аргаар илэрхийлээгүй байж болох юм. Тэр хэн нэгэн нь таныг өөрөөс нь юу хүсээд байгааг сайн ойлгохгүй. Иймээс энгийн байгаарай.
Ихэр
Энэ өдрийг сайн найз нөхдийн дунд өнгөрүүлээрэй. Бас хэдэн шил пиво дундаа тавьж болно. Хэдийг гэдэг нь хэчнээн хүн байгаагаас шалтгаална. Үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар ярилцахгүйгээр үйл явдал сайн болно гэж байхгүй.
Мэлхий
Таны мэдэж байгаа зүйл чухал биш. Харин та яаж ийм мэдлэгтэй болсон бэ гэдэг нь чухал байна. Та ярианы гол хүн байхаас татгалзах хэрэггүй. Эс бөгөөс мэдэж байгаа зүйлээ өөртөө хадгалсан нь дээр бус уу.
Арслан
Сүүлийн үед тохиосон хамгийн амжилттай өдрүүдийн тань нэг байх болно. Үүнийг ашигла. Эс бөгөөс арслангийн ордныхны хувь тавиланд эерэг нөлөө үзүүлж байгаа Сар үргэлж энэ байрлалдаа байдаггүйг санаарай.
Охин
Та өнөөдөр нөхцөл байдлыг хүдрүүлэх магадлалтай байна. Ингэх хэрэгтэй гэж үү? Илүү гэгээлэг зүйл рүү хараарай. Бүх зүйл танд хэрэгтэй гэж үү? Өөрийн гэсэн зүйлээ л хайрлаж хамгаалах хэрэгтэй.
Жинлүүр
Хүмүүс таныг дуудна. Өдөр бүр хийдэг зүйлээсээ холдож, тэдний урилгыг хүлээж аваарай. Энэ нь таны өрсөлдөгчдийг эргэлзүүлнэ. Аз жаргалтай байх, өөрийнхөөрөө байхыг өөртөө зөвшөөр.
Хилэнц
Маш удаан хугацаанд хадгалагдан үлдэх ямар нэгэн зүйлийг хийж бүтээж чадна. Магадгүй энэ зүйл бүхий л амьдралын тань туршид дурсагдана. Харин эрүүл мэнддээ анхаараарай. Тухайлбал, архаг ханиад хүндэрч магадгүй байна.
Нум
Таны үүрэг даалгавар бол өнөөдрийн энэ өдрийг гартаа авах юм. Хэзээ нэгэн цагт суут хүний хэлж байсанчлан бүхий л илүүдэл зүйлээсээ хагац. Та үүнийг хэдий чинээ эрт хийнэ, төдий чинээ их амжилт хүлээж байна.
Матар
Өөртөө том хариуцлага хүлээж авах нь танд таатай байх болно. Таны хийх зүйлс хэцүү байлаа ч таатай мэдрэмжийг авчирна. Бүхий л ажлаа дуустал нь хийхийг хичээгээрэй.
Хумх
Та бусдын үзэл бодолд хэдий чинээ хүндэтгэлтэй хандана, төдий чинээ сайн. Өнөөдөр өөрийн үзэл бодлоо дагах нь зөв ч түүнийгээ бусдад тулгахгүй байж, байр сууриа дотроо хадгалж үлдээрэй.
Загас
Өнөөдөр ямар ч хүнд асуудал тохиолдохгүй. Иймээс та өөрт худалдаж авах зүйлсийнхээ өнгө, загвар зэрэгт “санаагаа чилээж” болно. Бусад зүйлд анхаарал хандуулах хэрэггүй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.