Л.Оюун-Эрдэнэ: Цаашид ажлаа хийж байгааг нь дэмжинэ, чадахгүйг нь хална
УИХ-ын өнөөдрийн /2022.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, парламентад танилцуулж байна.
Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Яагаад Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гурвыг чөлөөлөв гэдэг асуудал байна. Энэ асуудал цаашдаа жишиг болоосой гэж бодож байна. Тэгэхгүй бол Сайддаа захирагддаггүй Дэд сайд, Дэд сайддаа захирагддаггүй Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн нарийн бичгийн даргадаа захирагддаггүй газрын дарга, хэлтсийн дарга байна. Энэ байдалд дүгнэлт хийх цаг болсон. Сайдаа дэмжиж хамтарч ажиллаж чадаагүй Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга үлдэх нь утгагүй. Хэт халаа сэлгээ хийгээд дэмий байх гэдэг өнцгөөр хандаж ирсэн. Одоо бол чадаж байгааг нь дэмжиж, чадахгүй байгааг нь халж, сэлгээд явахаас өөр замгүй" гэж ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.