Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай хэлэлцээрийг шинэчлэн баталлаа

Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай хэлэлцээрийг шинэчлэн баталлаа

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа.

Тус хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, БНХАУ-ын Онцгой байдлын яамны сайд Хуан Мин гарын үсэг зурсан юм.

 Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

  Хэлэлцээр байгуулагдснаас хойш хоёр улсын хил орчмын бүсэд ой, хээрийн түймэрт хяналт тавих, хамтарсан дадлага, сургууль зохион байгуулах, туршлага солилцох, харилцан тусламж үзүүлэх механизмыг бий болгох зорилгоор 2011 онд Монгол Улсад “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам”-д  гарын үсэг зурсан байдаг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.