Өрнийн зурхай 2022.02.11.

Өрнийн зурхай 2022.02.11.

Хонь

Өнөөдөр та хэнд ч үл мэдэгдэх зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий байх болно. Тэр дундаа магадгүй таны зөв. Харин таны үйл ажиллагааны амжилтад эргэлзэж зүрхэлсэн хэн бүхэн золгүй еэ.

Үхэр

Ажлын байран дээрээ хайр сэтгэлийн харилцаа үүсгэхээс болгоомжил. Энэ нь маш эрүүл бус. Хэрэв энэ зөвлөгөө оройтсон бол ядаж ихэд нууцлахыг хичээгээрэй.

Ихэр

Таны хүрэх гэж улайран зүтгэж байгаа зүйл нь үнэхээр хэрэгтэй эсэхийг өөрөөсөө асуугаарай. Яарах хэрэггүй бөгөөд эцсийн эцэст та нэг зүйлд хүрэх л болно.

Мэлхий

Өнөөдөр та зочдыг гэртээ хүлээж авах эсвэл өөрөө зочлох хэрэгтэй юм. Энэ үдэш чин сэтгэлийн яриа болон бусад жижиг зугаа цэнгэлд хамгийн тохиромжтой байх болно.

Арслан

Өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү эелдэг байж, тал тал тийшээ нүд гялбам инээмсэглэл бэлэглэх нь үнэ цэнэтэй юм. Оролдоод үз, бүтнэ. Та бусдын үзэл бодолд хэдий чинээ хүндэтгэлтэй хандана, төдий чинээ сайн.

Охин

Мартагдашгүй мөч бүр өвөрмөц байдаг. Цагийг бүү дэмий үрээрэй. Ялангуяа өнөөдөр аз жаргалтай тохиолдлууд танд гайхалтай үр дүн өгөх болно. Өнөөдөр ямар ч хүнд асуудал тохиолдохгүй. Иймээс та худалдаж авах зүйлсийнхээ өнгө, загвар зэрэгт “санаагаа чилээж” болно.

Жинлүүр

Өнөөдөр үзэл бодлоо дагах нь зөв ч түүнийгээ бусдад тулгахгүй байж, байр сууриа дотроо хадгалж үлдээрэй. Санамсаргүй мэт санагдаж болох үйл явдал хүлээж байна. Гэхдээ энэ нь үнэнээс хол байна.

Хилэнц

Өөрийнхөө имижээс бага зэрэг гарах болно. Үүнээсээ сайхан мэдрэмж авах магадлал өндөр байна. Сэтгэл доторх уй гунигийг арилгах хамгийн сайн арга бол итгэлтэй найз нөхдийн сайхан нөхөрлөл юм.

Нум

Таны байгаа нөхцөл байдал нь гэнэтийн өөрчлөлтийг авчирна. Үүнээс үүдэн бүх таагүй үр дагавар арилж магадгүй юм. Өөрчлөлтөд бэлэн байгаарай.

Матар

Өнөөдөр та их юм ярьж магадгүй. Үргэлж өөртөө анхаарал тавих хэрэгтэй болно. Учир нь нэгдүгээрт, энэ чанар нь хүндэтгэлийг авчирна. Хоёрдугаарт, та будилж, ярианы сэдвээ алдахгүй.

Хумх

Энэ өдөр амжилттай ажиллахын тулд танд инээмсэглэл, хөршөөсөө давуу байдал хэрэгтэй болно. Хэрэв та өөрийн бүх сайн чанарыг нарийвчлан жагсааж бичвэл зөв замаа олох болно. Дутагдлаа даруухан орхивол амжилтад хүрэхэд хялбар бус байна.

Загас

Яаралтай үйлдэл нь хожимдсон харамсалд хүргэдэг. Тэвчээргүй байдлаа дарж, ажлаа алхам алхмаар үргэлжлүүлээрэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ипотекийн зээлд 103 тэрбум төгрөг хуваарилаад байна 2022-02-10

Н.Тэмүүлэн: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн дансыг хааж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн 2022-02-10

Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай хэлэлцээрийг шинэчлэн баталлаа 2022-02-10

Өвөл, хавар хурдан морь уралдуулахгүй байхад хяналт тавихыг анхааруулав 2022-02-10

Орлогын албан татварын тайлан хүлээн авахад 4 хоног үлдэв 2022-02-11

Өрнийн зурхай 2022.02.11. 2022-02-11

Шинжилгээгээр коронавируст халдварын 1070 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-02-12

Нээлттэй сонгон шалгаруулалтын хугацаа өөрчлөгдлөө 2022-02-12

Ерөнхий боловсролын хичээлийг олон улсын жишигт нийцүүлэхэд Кембрижийн их сургуультай хамтран ажиллана 2022-02-12

БШУЯ: Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана 2022-02-13

Бүх шатны боловсролын байгууллагууд маргаашаас танхимаар хичээллэнэ 2022-02-13