Шинжилгээгээр коронавируст халдварын 1070 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1070 тохиолдол батлагджээ.
Эдгээр тохиолдлын 538 нь Улаанбаатарт, 532 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 166 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 3 аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 5 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.