Бүх шатны боловсролын байгууллагууд маргаашаас танхимаар хичээллэнэ

Бүх шатны боловсролын байгууллагууд маргаашаас танхимаар хичээллэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаад, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар явуулахаар боллоо.

Тодруулбал, коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой  харьцуулахад 56,  ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан, зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн зэргээс үүдэн энэхүү шийдвэрийг гаргажээ.

Иймд маргаашаас эхлэн цэцэрлэг, сургууль, МСҮТ болон политехникийн коллеж, их, дээд сургуулийн оюутан, сурагч, хүүхдүүд танхимаар хичээллэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.