БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ.
БНАСАУ Бээжингийн өвлийн олимпын наадмыг дууссаны дараа томоохон зэвсгийн туршилтаа үргэлжлүүлж магадгүй гэх таамаглал гараад байгаа энэ үед БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ.
БНАСАУ энэ оны нэгдүгээр сард пуужингийн долоон удаагийн туршилт хийсэн ч олимпын наадам үргэлжлэх хугацаанд буюу хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд ямар нэгэн туршилт явуулаагүй юм.
Солонгос хоорондын асуудлыг хариуцдаг Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Жон Жугаас Пёньян зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэх магадлалтай эсэх талаар тодруулахад, Засгийн газар БНАСАУ-ын үйл хөдлөлийг нягт ажиглаж, “боломжит бүх нөхцөлд” бэлтгэж байна гэж хариулжээ.
Бид мөн Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг цогцлоохын төлөө яриа хэлэлцээ өрнүүлж, хамтран ажиллах замыг сонгохыг БНАСАУ-д дахин уриалж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.